Г.Хажидмаа: Нийгмийн даатгалын мөнгө луйвардсан асуудлаар Б.Ундармааг АТГ-д өгнө

Г.Хажидмаа: Нийгмийн даатгалын мөнгө луйвардсан асуудлаар Б.Ундармааг АТГ-д өгнө

Энэ сарын 19-нд “Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-ын тэргүүн Г.Хажидмаа нарын иргэд УИХ-ын гишүүн Б.Ундармааг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгуулахаар хандсан. Тодруулбал, түүнийг Капитал банкны дампууралтай холбоотойгоор шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн албанд гомдол мэдээлэл хүргүүлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр /2019.11.25/ 15.00 цагаас нийгмийн даатгалын мөнгө луйвардсан асуудлаар АТГ-т өгөхөөр болсон тухайгаа иргэн Г.Хажидмаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.