Сэлэнгэ аймагт хөрс хуулалтын ажил зөвшөөрөлгүй хийж байсныг зогсоолоо

Сэлэнгэ аймагт хөрс хуулалтын ажил зөвшөөрөлгүй хийж байсныг зогсоолоо

Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт Цагдаагийн ерөнхий газрын ажлын хэсэг гэнэтийн хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Шалгалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн ерөө сумын 2-р баг Ялбаг гэх газарт гар аргаар хууль бусаар ашигт малтмал олборлогч /нинжа/ 3 бүлэг 14 иргэнийг, Ерөө сум Бугант тосгоны нутаг дэвсгэрт Их алт гэх газарт иргэн Дашжамц нь зөвшөөрөлгүйгээр 3 ширхэг эксковатороор хөрс хуулалтын ажил хийж байсныг тус тус таслан зогсоож, материалжуулан шалгаж Бугант тосгоны цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгчээ.

 




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө