Гашуун-сухайт боомтод болсон жолооч нарын зодооны үеэр нэг хүн автомашинд дайруулж амиа алджээ

Гашуун-сухайт боомтод болсон жолооч нарын зодооны үеэр нэг хүн автомашинд дайруулж амиа алджээ

-ТАЛИЙГААЧИЙГ ДАЙРУУЛЖ НАС БАРСАН УУ ЭСВЭЛ ХҮНИЙ ГАРТ АМИА
АЛДСАН УУ ГЭДГИЙГ ШАЛГАЖ БАЙНА
-

Өнгөрөгч баасан гарагийн өдөр буюу энэ сарын 22-ний өдөр Тавантолгой, Гашуун-сухайт боомтод нүүрс тээвэрлэдэг жолооч нарын хооронд ширүүн мөргөлдөөн, зодоон болсон тухай жолооч нар мэдээлэв. Жолооч нар нүүрс хилээр гарахгүй удаж байгааг эсэргүүцэн зам хааж жагсаал өрнүүлэх талаар хэлэлцэж байсан байна. Харин зарим жолооч нар зам хаахыг зөвшөөрөөгүйгээс үүдэн мөргөлдөөн гарчээ.

Учир нь БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ унаснаас болж, борлуулалт зогсож, улмаар үүссэн нүүрс тээврийн нөхцөл байдал хүндэрсэн. Нүүрсний татан авалт багасаж байгаагийн хирээр жолооч нарыг оочир улам нэмэгдэж улмаар жолооч тээвэрчид жагсаал хүртэл зохион байгуулж эхэлсэн аж. Цагаан хад бүст 4000 орчим нүүрс ачсан тээврийн хэрэгслийн жолооч нар машиндаа хонож байгаа юм байна. Нүүрсний жолооч нар оочирлон олон хоног байснаас үүдэн түлш хоолны нөөц нь шавхагдсан байдалтай байгааг жолооч нар хэлж байгаа юм. Түүнчлэн жолооч нарын дунд архидан согтуурах явдал маш их байгааг онцлон хэлж байна.

-ЗАГВАР БОЛОН УЛСЫН ДУГААРГҮЙ АВТОМАШИНААР
ХҮН ДАЙРЧЭЭ
-

Энэ чиглэлээр холбогдох байгууллагуудаас арга хэмжээ авч эхэлсэн гэх бөгөөд оочирлож байгаа тээвэрчдийн нүүрсийг шуурхай гаргах арга хэмжээ авч эхэлсэн гэж мэдээлж байна. Тэд зам хааж жагсаал хийхээр болсон ч зарим нь эсэргүүцэж багагүй үймээн мөргөлдөөн гарсан байна. Жолооч нар архидан согтуурч хоорондоо маргалдаж улмаар улсын дугааргүй том оврын автомашинаар 40 настай нэг хүнийг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, Өмнөговь аймаг Ханбогд сумын хайрхан баг Ухаа худаг уурхайгаас Гашнуу Сухайт хилийн боом орох хатуу хучилттай засмал замын 217 р тэмдэгтийн замын баруун талд нас барсан хүн хэвтэж байна гэх дуудлага мэдээллийг нүүрс тээврийн жолооч нараас цагдаагийн шуурхай утсанд хандан мэдээлжээ.

Тухайн осол энэ сарын 23-ний өдөр өглөөний 9 цагт гарсан гэх бөгөөд автомашинд дайрагдсан байдалтай нас барсан байсан аж. Өмнөговь аймгийн цагдаагийн газарт уг ослыг шалгаж эхэлсэн бөгөөд амь хохирогчийг хэн болохыг нь тогтоож, жолооч нараас тайлбар мэдүүлэг авч эхэлжээ.

Харин эх сурвалжийн мэдээллээр амь хохирогч нь ослоор нас бараагүй байж магадгүй бөгөөд мөргөлдөөний үеэр талийгаачийн амь насыг бүрэлгээд улмаар дайруулсан мэт болгосон байж болзошгүй гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм. Мөн бидэнд олдсон мэдээлээр нүүрс тээврийн жолооч нар жагсаал хийж, хатуу шаардлага тавьж эрх ашиг амь насныхаа төлөө тэмцэх болно гэдгээ илэрхийлээд байгаа юм байна.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө