"Зөвшөөрөлгүй жагсаал цуглааны талаар Д.Сосорбарамыг мэдүүлэг өг" гэж хуулийн байгууллага дууджээ

"Зөвшөөрөлгүй жагсаал цуглааны талаар Д.Сосорбарамыг мэдүүлэг өг" гэж хуулийн байгууллага дууджээ

Өнгөрөгч долоо хоногт Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нарт хорих ял оноосон шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж АН-ын гишүүн Д.Сосорбарам, А.Цэрэнбат, Б.Болдбаатар тэргүүтэй иргэд “Хэлмэгдсэдийн хөшөө”-ний дэргэд мэдээлэл хийж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн.

Тэгвэл тэдний зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан гэх хэрэгт хуулийн байгууллагаас буруутгаж буй бололтой.

Учир нь Д.Сосорбарам энэ талаар өөрийн твиттер хуудастаа, “Дөнгөж сая ахмад Буянжаргал Чингэлтэй дүүргээс 88…… дугаараар залгаад ирж мэдүүлэг өг гэнээ. Зөвшөөрөлгүй жагсаал цуглааны талаар. Эрх чөлөөт оронд буруу гажуу биш бол хэн ч хаанаа ч жагсах үг хэлэх эрхтэй бөлгөө. Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх чөлөө” гэж мэдэгджээ.

Гэрэл зургийг: twitter.com/Uuganaad хаягаас ашиглав