ТЕГ-ын дарга Д.Гэрэл Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг дарамталсан уу

ТЕГ-ын дарга Д.Гэрэл Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг дарамталсан уу

Өчигдөр Гадаад харилцааны яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Д.Даваасүрэн өөрийн цахим хуудаснаа “Тагнуулын дарга Гэрэл намаайг дарамтлав. Би Японд 20 жил болохдоо ядаж хэлийг нь сурахгүй дээ л гэв” гэж бичсэн байв. Гэхдээ тэрбээр энэ жиргээгээ тун удалгүй устгасан юм.

Эндээс харвал Тагнуулын Ерөнхий Газар /ТЕГ/-ын дарга Д.Гэрэл Гадаад харилцааны яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Д.Даваасүрэн нарын хооронд маргаан үүсч үүнээс үүдэн дээрх мэдэгдлийг хийсэн байх магадлалтай байна.

Учир нь Гадаад харилцааны яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Д.Даваасүрэнг ийм хариуцлагагүй мэдэгдэл хийхгүй. Тиймээс Д.Гэрэл түүнийг дарамталсан байх магадлалтай байна гэж олон нийт ярьж байна.