Дуучин Э.Минжинсор энэ сарын 10-ны /2023.04.10/ орой хүчирхийлэлд өртсөн талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн ч тэрбээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл уг мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дуучин Э.Минжинсор нь "Хэргийн учрыг олсон" хэмээн цагдаагийн байгууллагад шалгуулахаас татгалзсан байна. Гэвч түүний анхны мэдээлэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй, түүнийг гэмт хэргийг нуун далдлах зорилготой байна уу, эсвэл ямар нэгэн байдлаар зөрүү мэдээлэл нийгэмд түгээсэн үү гэдгийг хуулийн дагуу шалгаж тогтоох учир тул цагдаагийн байгууллаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.