“АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэж” Улсын дээд шүүхээс тогтоол гарсан. Ингэснээр тус нам албан ёсны даргатай болсон.
Мөн өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрт нь хадгалагдаж байсан тус намын гэрчилгээг Л.Гантөмөрт хүргүүлснээр Улсын бүртгэлийн гэрчилгээнд АН-ын дарга Л.Гантөмөр гэсэн бичилт хийгдсэн байдаг. Гэтэл одоог хүртэл С.Эрдэнэ АН-ын хүчин төгөлдөр 9020120477 дугаартай тамгыг Л.Гантөмөрт өгөхгүй, мөн АН-ын дэд дарга, нарийн бичгийн дарга хүмүүсийг томилсон гэх мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтэлж буй.
Тэгвэл С.Эрдэнийн хэрэглэж буй 9020120477 дугаартай АН-ын тамгыг хүчингүй болгохоор АН-ын удирдлагууд Улсын бүртгэлийн ерөнхий газарт саяхан ханджээ.
Сонирхуулахад, 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа С.Эрдэнэ АН-ын тамга, гэрчилгээг УИХ-ын гишүүнд Ц.Туваанд хүлээлгэн өгсөн ч удалгүй тус намын тамгыг 9020120477 дугаартайгаар дахин хийлгэж авсан байдаг.