СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дархан-Уул аймагт барилга дээрээс үсэрч амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дархан-Уул аймагт барилга дээрээс үсэрч амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны /2023.04.12/ өдрийн 16.57 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах барилга дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага, мэдээлэл иржээ.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн шалгахад тус суманд оршин суух 27 настай, эрэгтэй Э нь барилга дээрээс үсэрч амиа хорлохыг завдсаныг аймгийн Цагдаагийн газар болон Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж тухайн иргэний үйлдлийг таслан зогсоож, Дархан-Уул аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Тухайн иргэнтэй цагдаагийн газрын сэтгэл зүйч алба хаагч ярилцлага хийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч байх үед аврагчид үйлдлийг таслан зогсоосон байна.