ШУУРХАЙ: "Д.Монголхүүг хүн амины хэрэг үйлдсэн рецедивүүдтэй хамт нэг камерт хорьж байгаа" тул ХЭҮК-т хандахаар болжээ

ШУУРХАЙ: "Д.Монголхүүг хүн амины хэрэг үйлдсэн рецедивүүдтэй хамт нэг камерт хорьж байгаа" тул ХЭҮК-т хандахаар болжээ

Иргэн Д.Монголхүүд шүүхээс өгсөн зорчих эрхийг 1 жилийн хугацаанд хязгаарлах ялыг "хорих ял" болгон өөрчилсөн нь олон хүний эсэргүүцэлтэй тулгараад буй. Учир нь тэрээр үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаанд оролцож байх үеэрээ хууль сахиулагчийн биед халдсан хэмээн буруутгагдсан юм.

Тэгвэл Д.Монголхүүг “хүн амины хэрэг үйлдэж, ял эдэлж буй рецедивүүдтэй хамт нэг камерт хорьж байгаа" талаар эх сурвалжууд мэдээлжээ. Үүнд зарим иргэд, “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэх нь хүний амь насыг хохироох гэмт хэрэг ижил түвшинд очсон уу” хэмээн байр сууриа илэрхийлж байна. Иймд өнөөдөр /2023.04.14/ Д.Монголхүүгийн өмгөөлөгч Б.Баяраа болон АН-ын зарим гишүүд хамтарч Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдтэй уулзаж, шаардлага тавихаар болжээ.