Иргэн Д.Монголхүүд шүүхээс өгсөн зорчих эрхийг 1 жилийн хугацаанд хязгаарлах ялыг "хорих ял" болгон өөрчилсөн нь олон хүний эсэргүүцэлтэй тулгараад буй. Учир нь тэрээр үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаанд оролцож байх үеэрээ хууль сахиулагчийн биед халдсан хэмээн буруутгагдсан юм.
Тэгвэл Д.Монголхүүг “хүн амины хэрэг үйлдэж, ял эдэлж буй рецедивүүдтэй хамт нэг камерт хорьж байгаа" талаар түүний өмгөөлөгч Б.Баяраа мэдээлжээ.
Иймд өнөөдөр /2023.04.14/ АН-ын гишүүн Д.Сосорбарам, н.Цэрэнбат, н.Чинбат нар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдтэй уулзаж, "Д.Монголхүүг хүн амины хэрэг үйлдсэн рецедивүүдтэй хамт нэг камерт хорьж байгаа”-г таслах зогсоох хүсэлтийг гаргасан байна.