Д.Сумъяабазар: С.Амарсайхан сайдтай Засгийн газрын хуралдааны үеэр муудсан ч эв нэгдлээ бодож уучлал гуйсан /ВИДЕО/

Д.Сумъяабазар: С.Амарсайхан сайдтай Засгийн газрын хуралдааны үеэр муудсан ч эв нэгдлээ бодож уучлал гуйсан /ВИДЕО/

Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар Засгийн газрын хуралдааны үеэр Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан нарын хооронд маргаан гарсан билээ. Тус үйл явдалтай холбоотойгоор Д.Сумъяабазар цахим хуудастаа мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд дурдахдаа “С.Амарсайхантай Засгийн газрын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. Эв нэгдлээ бодсон хэрэг. Гэтэл С.Амарсайхан бичлэг эвлүүлж, өөрийнх нь тухай бүх муу муухай мэдээллийг намайг түгээсэн, түүндээ уучлал гуйсан гэж ярьжээ. Онцгүй л юм. Өмнө нь хүнтэй муудаж, сайндаж байсан. Гэвч ийм явцгүй улс төр гэх үү, хэрүүл гэх үү зүйлтэй таарч байсангүй. Дахиж энэ сэдвийг хөндөхгүй ээ. Орхилоо” хэмээлээ.

ВИДЕО: