ШУУРХАЙ: Тагнуул хийсэн хэргээр Ц.Хулантай хамт яллагдагчаар татагдсан Б.Отгонбаатар гэгч нь "Лам хүн" ажээ

ШУУРХАЙ: Тагнуул хийсэн хэргээр Ц.Хулантай хамт яллагдагчаар татагдсан Б.Отгонбаатар гэгч нь "Лам хүн" ажээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр энэ оны нэгдүгээр сарын 19 /2023.01.19/-ны шөнө хойшлуулшгүйгээр саатуулсан. Үүнээс хойш түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нь үргэлжилсээр байгаа.

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Улмаар тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутад товлосон. 

Тэгвэл яруу найрагч Ц.Хулантай хамт тагнуулын хэргээр яллагдагчаар татагдсан Б.Отгонбаатар гэгч нь ямар хүн байв гэдэг нь өдгөө олны анхаарал татаж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Отгонбаатар гэгч нь бурхан шашны үйл ажиллагаа явуулдаг лам хүн байсан гэх мэдээлэл байна. Мөн яруу найрагч Ц.Хулан нь “Төрд нүүрлэсэн зэтгэр”, “X богдын наймаа” гэх мэт бүтээлүүд дээрээ гаднын хүмүүстэй хамтарч ажилласан, мөнгө авсан гэх зэрэг асуудалд буруутгагдаж байгаа аж.