"Д.Монголхүүг 2 жилийн хорих ял эдэлж буй этгээдтэй хамт нэг өрөөнд хорьж байна" гэжээ

"Д.Монголхүүг 2 жилийн хорих ял эдэлж буй этгээдтэй хамт нэг өрөөнд хорьж байна" гэжээ

Иргэн Д.Монголхүүд шүүхээс өгсөн зорчих эрхийг 1 жилийн хугацаанд хязгаарлах ялыг "хорих ял" болгон өөрчилсөн нь олон хүний эсэргүүцэлтэй тулгараад буй. Учир нь тэрээр үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаанд оролцож байх үеэрээ хууль сахиулагчийн биед халдсан хэмээн буруутгагдсан юм.

Тэгвэл Д.Монголхүүг “хүн амины хэрэг үйлдэж, ял эдэлж буй рецедивүүдтэй хамт нэг камерт хорьж байгаа" талаар түүний өмгөөлөгч Б.Баяраа мэдээлсэн. Иймд АН-ын гишүүд Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-т хандсан юм. 

Тэгвэл Д.Монголхүүг хүнд гэмт хэрэгтнүүдтэй хамт нэг өрөөнд хорьсон гэх мэдээллийн дагуу ХЭҮК газар дээр нь ажилласан байна. Түүнийг нээлттэй хорих ангид хоёр жилийн хорих ял оногдуулсан хоригдогчтой хамт нэг өрөөнд хоригдож байна. ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболд Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, хурандаа Б.Нямгомбод хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч, Д.Монголхүүгийн төрсөн эгчид мэдээлэл хүргүүлсэн гэж мэдээлжээ.