Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, хуулийн дөрвөн этгээдэд холбогдох Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан “Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журам”-ын дагуу өнөөдөр /2023.04.17/ 08.30 цагт “Улаанбаатар чуулга”-ын байранд болно.

Шүүх хуралдааныг нээлттэй, ил тод явуулах техник, зохион байгуулалтын арга хэмжээг шүүхийн захиргааны байгууллагаас холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлж байна.