Улсын тусгай хамгаалалттай газарт шувуу буудаж байж болзошгүй зөрчлийн мэдээлэл цахим сүлжээнд тавигдав

Улсын тусгай хамгаалалттай газарт шувуу буудаж байж болзошгүй зөрчлийн мэдээлэл цахим сүлжээнд тавигдав

Гүнгалуут Цэнгийн бүрдэд нэг хүн шувуу буудаж байна гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдав. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Тодруулбал, Өчигдөр /2023.04.16/ Улсын тусгай хамгаалалттай ГГОНХГ-ын ус намгархаг газарт хүн шувуу буудаж буй талаар Nyambayar Batbayar хаягтай хэрэглэгч олон нийтийн сүлжээнд зурагтай мэдээлэл тавьсан. Мэдээллийн дагуу бид Экологийн цагдаагийн газраас тодруулахад, “Одоогоор энэ талаарх мэдээлэл бидэнд ирээгүй байна. Мэдээллийг дагуу тодруулна” гэлээ.

ГГОНХГ-ын ус намгархаг газарт манай оронд төдийгүй дэлхийд ховор тохиолддог тогоруунууд үржиж бас зусдаг. Дэлхий дээр 15 зүйлийн тогоруу байдгаас манай оронд 8 зүйлийн тогоруу бүртгэгдсэн байдаг. Гүн-Галуут орчмын ус намгархаг газарт их гүн нуур, аяга нуур, цэнгийн бүрд, хэрлэн гол, галуутын гол, дэлбэрэхийн булаг орчмын газар нутаг хамаарагддаг бөгөөд бусад олон төрлийн нэн ховор болон ховор шувууд нутагшдаг билээ.