"Шувуу" ажиллагааны хүрээнд Монголд авчрах хүний тоо дахин 18-аар нэмэгджээ

"Шувуу" ажиллагааны хүрээнд Монголд авчрах хүний тоо дахин 18-аар нэмэгджээ

Салхитын мөнгөний ордны шүүгч С.Төмөрбат, Оюутолгойн Ч.Сайханбилэг, 20 жилийн өмнө оргосон цагдаагийн дарга А.Үржинбадам нарын авилга албан тушаалын хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан 9 хүнийг “Шувуу” ажиллагааны хүрээнд Монголд авчрахаар болсон талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлсэн билээ.

Шувуу ажиллагааны хүрээнд Засгийн газрын гишүүн асан Т.Бадамжунайг энэ сарын 5-ны өдөр /2023.04.05/ Филиппин улсаас монголд авчирч, цагдан хорьсон бөгөөд өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм. 

Тэгвэл Монголд авчрах хүний тоо дахин нэмэгдсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал,  авилга албан тушаалын хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан нэр бүхий 18 хүнийг нэмж Монгол Улсад авчрахаар болсон байна. Мөн "Шувуу" ажиллагааны хүрээнд авчрах хүмүүсээс зарим нь өөрийн хүсэлтээрээ ирж, шалгуулах хүсэлт гаргаж байгаа аж. Тухайлбал, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Э.Пүрэвжав нарын хэргийн нэг холбогдогч Ж.Төгсбаяр, өөр нэг хэргийн холбогдогч н.Болортуяа гэх эмэгтэй ч “Шувуу” ажиллагааны хүрээнд Монголдоо буцаж ирэхээр болжээ.