"Хөгжлийн банк“-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

"Хөгжлийн банк“-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өчигдөр /2023.04.17/ эхэлж, түр завсарлаад өнөөдөр дахин үргэлжилж байна.

ШУУД:

Өчигдрийн хуралдаанд нэр бүхий өмгөөлөгч зүгээс шүүхэд дуудахаар хүсэлт гаргасан шинжээчийг оролцуулах шаардлагатай гэх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүгчдийн зөвлөгөөн хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, шүүх хурлыг үргэлжлүүлсэн билээ. Тус шүүх хуралд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар оролцсон юм.