ТОДРУУЛГА: Л.Наранбаатарыг авлигын хэргээр АТГ-аас шалгаж байгаа учир түүний гэр болон оффисын өрөөнд нэгжлэг хийжээ

ТОДРУУЛГА: Л.Наранбаатарыг авлигын хэргээр АТГ-аас шалгаж байгаа учир түүний гэр болон оффисын өрөөнд нэгжлэг хийжээ

"Цемент Шохой" ТӨХК-ийн захирал Л.Наранбаатарын гэр болон оффисын өрөөнд өчигдөр нэгжлэг хийсэн талаарх мэдээлэл гарсан билээ.

Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "АТГ-аас өчигдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр "Цемент Шохой" ТӨХК-ийн захирал Л.Наранбаатарын гэр болон оффисын өрөөнд нэгжлэг хийсэн нь үнэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. 

Харин өөр эх сурвалжийн мэдээлж буйгаар "Цемент Шохой" ТӨХК-ийн захирал Л.Наранбаатарыг Нийтийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон зэрэг үндэслэлээр АТГ-аас шалгаж байгаа бөгөөд энэ хүрээнд түүний гэр болон ажлын байранд нэгжлэг хийсэн байна. 

Харин тэрбээр энэ талаар “Намайг эрх бүхий албан тушаалтнууд архичин, хүчиндэгч хэмээн гүтгэсэн. Одоо харин авлигач болгохоор улайрч байна. Би хууль ёсыг хүндэтгэн АТГ-ын шалгалтын ажлыг дэмжин, шаардлагатай мэдээллийг гаргаж өгсөн. Хийсэн буруу зүйл надад байхгүй учраас санаа зовохгүй байна” гэжээ.