Ээжүүдийн зөвлөл: Бооцоот тоглоом тоглохыг сурталчилсан, зааж сургасан этгээдүүдэд ял оногдуулах, эрүүгийн хуульд оруулж өгөхийг хүсэн өргөх бичиг барьж байна

Ээжүүдийн зөвлөл: Бооцоот тоглоом тоглохыг сурталчилсан, зааж сургасан этгээдүүдэд ял оногдуулах, эрүүгийн хуульд оруулж өгөхийг хүсэн өргөх бичиг барьж байна

“Өв соёл эрдэнэ холбоо” ТББ-ын ээжүүдийн зөвлөлөөс өнөөдөр /2023.04.18/ хүүхдийг цахим гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах хууль батлуулахыг шаардаж УИХ, Засгийн газарт өргөх бичиг хүргүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тус зөвлөлөөс мэдээлэхдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар бүлэг цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн хуулийн 16 дугаар бүлгийн хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэсэн тус, тус бүлгүүдэд “Цахим тоглоом, бооцоот тоглоомоор тоглохыг хориглосон. Уг тоглоомоор тоглохыг сурталчилсан, хүүхэд, залуучуудыг уриалан мөнгө өгч тоглуулах, сургаж, зааж зааварласан этгээдүүдэд ял оногдуулах, эрүүгийн хуулийн тодорхой заалтад оруулж өгөх”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нараас хүсэж өргөх бичиг барьж байна. Авлига авсан, өгсөн хоёр ижил ял авдаг шиг амар аргаар бооцоот тоглоом тоглох, бусдыг уруу татах гэмт хэрэгт ял шийтгэл оноох хууль баталж өгөөсэй гэж хүсэж байна” гэлээ.




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө