30 настай эрэгтэй согтуурсан үедээ бусдыг автомашинаар дайрч хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байжээ

30 настай эрэгтэй согтуурсан үедээ бусдыг автомашинаар дайрч хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байжээ

Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт энэ сарын 18-ний өдөр “Автомашинаар хүн дайраад зугтсан байна” гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад Өлзийт хороололд оршин суух 29 настай З-г 30 настай Г гэгч нь согтуурсан үедээ автомшинаар дайрч, амийг нь хөнөөсөн байжээ. Улмаар гэмт этгээд хэргийн газраас зугтсан байсныг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж саатуулсан байна.