УЕПГ: Авлигын улмаас 3.6 их наядын хохирол учирсан болох нь тогтоогдож, 2.2 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлсэн

УЕПГ: Авлигын улмаас 3.6 их наядын хохирол учирсан болох нь тогтоогдож, 2.2 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлсэн

Прокурорын байгууллагаас энэ оны эхний улиралд хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх чиглэлээр хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийж байна.

Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа "Монгол Улсын Засгийн газраас энэ оныг авилгын эсрэг жил болгосон. Тиймээс ч прокурорын байгууллагаас энэ талаар анхаарч ажиллаж байна. Тухайлбал, авилгын улмаас 3.6 их наяд төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож, 234.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж, 2.2 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлсэн" гэлээ. 

Мөн тэрбээр "Шувуу" ажиллагааны хүрээнд УЕПГ-аас эрэн сурвалжилж олох ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд хүний эрхийг зөрчил гаргахгүй байх чиглэлд прокурорын байгууллагаас анхаарч ажиллаж  байна гэдгийг тодотголоо.