Нүүрсний хэрэгт холбогдсон эрх бүхий албан тушаалтнуудын 84 орон сууц, 48 тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилжээ

Нүүрсний хэрэгт холбогдсон эрх бүхий албан тушаалтнуудын 84 орон сууц, 48 тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилжээ

Прокурорын байгууллагаас энэ оны эхний улиралд хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх чиглэлээр хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийж байна.

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа "ЦЕГ, АТГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг 47 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Нүүрсний гэх хэрэгт 127 хүнийг яллагдагчаар татсан бөгөөд эдгээрээс 67 нь нийтийн албан тушаалтан бол 13 нь улстөрд нөлөө бүхий албан тушаалтан байгаа. Яллагдагчаар татагдсан 127 хүнээс 107 нь таслан сэргийлэх арга хэмжээ авч, 23 хүнийг нь цагдан хорьсон. 

Нүүрсний гэх хэрэгт холбогдуулан нийт 10057 хүнийг гэрчээр асуусан. Одоогийн байдлаар эрх бүхий албан тушаалтнууд нь 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор 84 орон сууц, 5 оффис, 5 зогсоол, 3 агуулах, 48 тээврийн хэрэгсэл зэргийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Мөн нэгжлэгийг явцад 630 сая төгрөг, 230 мянган ам.долларыг бэлнээр хураан авсан. Үүний эх үүсвэрийг тогтоох ажиллагаа явагдаж байна" гэлээ. 




Өнөөдөр луу өдөр

34 минутын өмнө