НПГ: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг "хангалттай нотлох баримт тогтоогдохгүй байна" гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон

НПГ: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг "хангалттай нотлох баримт тогтоогдохгүй байна" гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон талаарх мэдээлэл гарсан.

Тэгвэл энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа "С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явагдаж, улмаар мөрдөх байгууллагаас "Гэмт хэрэг үйлдсэн хангалттай нотлох баримт тогтоогдохгүй байна" гэсэн үндэслэлээр таван удаа хэргийг хаах саналтай ирүүлсэн. Энэ дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хянагдаж байна. Үүний дараа хэргийн оролцогч нарт тогтоолыг танилцуулснаар тогтоол хүчин төгөлдөр болно" гэлээ. 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө