НПГ: Нүүрсний гэх хэрэгт УИХ-ын 7 гишүүнийг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

НПГ: Нүүрсний гэх хэрэгт УИХ-ын 7 гишүүнийг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Нүүрсний гэх хэрэгт 127 хүнийг яллагдагчаар татсан бөгөөд эдгээрээс 67 нь нийтийн албан тушаалтан бол 13 нь улстөрд нөлөө бүхий албан тушаалтан байгаа гэдгийг прокурорын байгууллагаас мэдээлсэн. 

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа "Өнөөдрийн байдлаар УИХ-ын долоон гишүүнд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Шүүхэд шилжүүлсэн хүн байхгүй, ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор Авлигатай Тэмцэх Газраас Нийслэлийн Прокурорын газарт УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал нэмж ирээгүй" гэлээ. 




Өнөөдөр луу өдөр

45 минутын өмнө