Ц.Нямдорж: Хүү бид хоёр Д.Мөнх-Эрдэнэд зөндөө доромжлуулсан. Гэхдээ хүүхдүүдийг нь бодоод гомдол гаргаагүй

Ц.Нямдорж: Хүү бид хоёр Д.Мөнх-Эрдэнэд зөндөө доромжлуулсан. Гэхдээ хүүхдүүдийг нь бодоод гомдол гаргаагүй

Иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал гурав өдөр үргэлжилж, энэ сарын 6-ны өдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан билээ. 

Түүнийг ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийн хүүг доромжилсон гэх үндэслэлээр шалгасан гэх мэдээлэл бий. Тэгвэл энэ талаар "Консул асан Д.Мөнх-Эрдэнийг захиалга өгч шийтгүүлээгүй. Хийсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээсэн. Миний хувьд олон удаа доромжлуулсан. Харин ямар ч гомдол гаргаагүй. Түүнийг элдэв зүйл яриад байхад нь жил гаруй тэвчсэн. Гурван нялх хүүхэдтэй юм билээ. Тэрийг нь бодож гомдол гаргаагүй. Би хүүхдэдээ ч битгий гомдол гарга, хэрэггүй гэсэн. 

Төрийн албан хаагч хүн хэлмэгдүүлсэн бол захиалга биелүүлсэн шүүгч нар нь хариуцлага хүлээх хуультай. Би чинь улс төрд зоргоороо байсан хүн шүү дээ. Гэхдээ Монголд ардчилал гэдэг зүйл нутагшаасай гэж л явж байсан. Ардчилсан намыг хар даа. Ийм нам байдаг юм уу. Ардчилсан Намын асуудал бол зөвхөн та нарт хамаатай биш, Монголын асуудал шүү гэж зөндөө хэлсэн. Намаа тарамдаж дууслаа гэж саяхан хүртэл хэлсэн. Болохгүй л байна.  Нүүрсний хэргийн тухайд ерөнхий хандлага нь зөв. Гэхдээ жинхэнэ эзэндээ бууж байна уу гэдэг нь өөр асуудал. Нэг хулгайчийг явуулаад бүр их хулгай хийдэг хүн оруулж ирвэл яах вэ. Төмөр зам барьсантай холбоотойгоор нүүрсний асуудал бий болсон" гэв.