С.Батдөлд холбогдох хэргийг мөрдөн шалгаж дуусч байгаа бөгөөд удахгүй яллана

С.Батдөлд холбогдох хэргийг мөрдөн шалгаж дуусч байгаа бөгөөд удахгүй яллана

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусч байгаа аж. 

Энэ талаар НПГ-ын Хэрэг бүртгэх мөрдөх байцах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа "С.Батдөлийн гэрээс энэ оны эхээр буюу нэгдүгээр сарын 6-ны шөнө Эрүүгийн цагдаагийн албаныхан 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4.0 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэргийг хураан авсан. Мөрдөн шалгах ажиллагааг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хамгийн эхний байдлаар хийсэн. Шалгалтын явцад авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэрэг байж болзошгүй гэж үзээд АТГ-аас хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа дуусах дөхөж байгаа" гэлээ. 

Товчхондоо, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусч, удахгүй яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх аж.