Үндсэн хуулийн цэцийн даргыг маргааш сонгоно

Үндсэн хуулийн цэцийн даргыг маргааш сонгоно

Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан Д.Одбаяр өөрийн саналаар албан тушаалаасаа татгалзсан. Тус байгууллагын дараагийн даргыг сонгох гишүүдийн хуралдаан маргааш өглөө болохоор товлогдлоо.

Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цагаас хийхээр болов.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасан байдаг.

Эх сурвалжийн мэдээлснээр, ҮХЦ-ийн даргын суудалд Ш.Солонго, Г.Баясгалан, Н.Чинбат нарын нэр яригдаж байгаа аж.