Монгол Оросын хамтарсан сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурор хянаж байгаа аж

Монгол Оросын хамтарсан сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурор хянаж байгаа аж

Монгол Оросын хамтарсан сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад энэ оны хоёрдугаар сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл тус хэргийг шүүхэд шилжүүлсэн эсэхийг албаны эх сурвалжаас тодруулахад "Ж.Соронзонд холбогдох хэргийг мөрдөх байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт ирүүлсэн. Одоогоор тус хэргийг шүүхэд шилжүүлээгүй, прокурор хянаж байна" гэлээ. 

Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал асан Ж.Соронзонг өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгтийн нэр дээр бүртгэлтэй "ЭРХГА" хэмээх компанитай "түрээсийн гэрээ" гэгчийг байгуулж, төрийн өмчийн сургуулийн төсвийн бус хөрөнгөнөөс 2015-2021 оны хооронд 46 удаагийн үйлдлээр 5,805,394,261 төгрөгийг шилжүүлж, их хэмжээний мөнгийг шамшигдуулан завшсан. Мөн өндөр насны тэтгэвэрт суусан өөрийн нөхөр Н.Лүндэндоржийг сургуульдаа нийгмийн багшаар ажилд авч, сар бүр 4,500,000-10,868,000 төгрөгийн цалинг олгосон гэх хэрэгт буруутган шалгасан гэх мэдээлэл байдаг юм.