Хүн амины хэргээр ял эдэлж буй Б.Махбалыг шүүхийн дуудах хуудсаар хуягласан хамгаалалт дор ХБ-ны шүүх хуралд оролцуулж байна

Хүн амины хэргээр ял эдэлж буй Б.Махбалыг шүүхийн дуудах хуудсаар хуягласан хамгаалалт дор ХБ-ны шүүх хуралд оролцуулж байна

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр дөрөвдэх өдрөө үргэлжилж байна. 

Тус шүүх хуралд хүн амины хэргээр ял эдэлж буй Б.Махбал оролцож байгаа юм. Тэрбээр Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа нэр бүхий компанид зээл олгоход оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Б.Махбал нь өдгөө ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид ял эдэлж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дуудах хуудсаар тус шүүх хуралд оролцож байгаа аж. Түүнийг хорих ангиас шүүх рүү хуяглан авч явж байгаа бөгөөд шүүх хуралд цагдаагийн хуягласан хамгаалалт дор оролцож байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.