Өсвөр насны хүүхдүүд бүлэглэн бусдын автомашиныг хулгайлсан хэрэг гарчээ

Өсвөр насны хүүхдүүд бүлэглэн бусдын автомашиныг хулгайлсан хэрэг гарчээ

Цагдаагийн байгууллагад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан Honda Fit маркийн тээврийн хэрэгсэл 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө алдагдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн газрын Гуравдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, хэргийг 16 настай “Ш” болон 17 настай “Н” нар нь бүлэглэн үйлдсэн болохыг тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ хяналтын камер, харуул хамгаалалттай зогсоолд байрлуулах, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдээлж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.