Иргэн Д.Монголхүү "маш жижиг, 24 цаг асдаг хурц гэрэлтэй өрөөнд хоригдож байгаа" тухайгаа Өдрийн сонинд ярьжээ

Иргэн Д.Монголхүү "маш жижиг, 24 цаг асдаг хурц гэрэлтэй өрөөнд хоригдож байгаа" тухайгаа Өдрийн сонинд ярьжээ

Шүүхээс зорчих эрхээ хязгаарлуулах ялаар шийтгүүлсэн ч, саяхан хорих ялаар солигдож, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож буй Д.Монголхүү “Өдрийн сонин”-ын өнөөдрийн дугаарт ярилцлага өгчээ.

Энэ үеэрээ тэрбээр “хурц гэрэлтэй, гараа алдлаад зогсоход хоёр талд нь хуруу хүрдэг маш жижиг өрөөнд хоригдож байгаа” тухайгаа ярьсан байна.

Тодруулбал, “маш жижигхэн өрөөтэй. Тэгээд их хурц гэрэлтэй. Тэр нь 24 цаг унтрахгүй асаалттай. Энэ нь хүмүүсийн биологийн цагийг ихээр эвдэж байна. Бид заримдаа өдөр шөнийн аль нь болж байгааг ч ялгадаггүй. Нарлагаа нь долоо хоногт хоёр удаа. Хоёр дахь, тав дахь өдөр гардаг” хэмээн ярьжээ.