З.Баянсэлэнгэ нарт холбогдох шүүх хурал хаалттай болж байна

2019-11-28 11:51

З.Баянсэлэнгэ нарт холбогдох шүүх хурал хаалттай болж байна

Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох шүүх хурал  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болж байна.

 Тодруулбал, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргийг шүүж байна. Өнгөрсөн аравдугаар сарын 21-нд шүүхийг үл хүндэтгэсэн гэх шалтгаанаар З.Баянсэлэнгийг цагдан хорьсон. Тэрбээр батлан даалтад гарах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч хүлээж аваагүй юм. Нийтдээ 11 хүнд холбогдох хэргийг 20 өмгөөлөгч өмгөөлж байгаа юм.  Шүүхийн байрны өмнө МАХН-ын гишүүд, дэмжигчид уриа лонзонтой жагсаж байна. Шүүх хуралдаа З.Баянсэлэнгэ хорихоос ирж оролцож байна.

2019-11-28 08:17

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг ӨНӨӨДӨР үргэлжлүүлэн хорих эсэхийг шийднэ

-З.БАЯНСЭЛЭНГЭ ХОРИХ АНГИАС ШҮҮХ ХУРАЛДААНД
БИЕЭР ОРОЛЦОХООР ИРНЭ
-

Өнөөдөр буюу энэ сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүхэд УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг хэлэлцэнэ. Өмнөх шүүх хурлаар түүнийг цагдан хорих шийдвэрийг гаргаснаар аравдугаар сарын 21-ний өдөр тэрээр ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байгаа билээ. Харин өнөөдрийн хурлаар түүнийг цаашид үргэлжлүүлэн хорих эсэх болон хэргийг эцэслэн шийдвэрлэх юм.

Шүүгдэгч З.Баянсэлэнгэ нь өмнөх шүүх хурлуудыг удаа дараа үндэслэл тайлбаргүйгээр хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Иймд З.Баянсэлэнгийг шүүн таслан ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.

Харин өнөөдрийн хурлаар Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Зангадын Баянсэлэнгэ болон БХБЯ-ны мэргэжилтэн асан Миеэгомбын Болортуяа, Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Цэндсүрэн, өнөөгийн удирдлагын багт нь багтдаг, тэргүүн дэд захирал Д.Ганбаатар, “Шинжаан шинфан” ХХК-д эрх бүхий албан тушаал хашдаг Сун Гуан Чин нарын хүний гэм буруутай, эсэхийг хэлэлцэх аж.

Гэм буруугүйн шүүх хуралд тэрээр өөрийн биеэр хорих ангиас ирж оролцох юм байна.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө