Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодсыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн 75.9 хувь нь 18-30 насныхан байна

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодсыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн 75.9 хувь нь 18-30 насныхан байна

Прокурор 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 179 хэрэгт хяналт тавьж, 64 яллагдагчид холбогдох 50 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлжээ.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон 112 хүний 0.9 хувь нь 45-аас дээш, 1.8 хувь нь 17 хүртэл, 21.4 хувь нь 31-44 насныхан байгаа бол 75.9 хувь нь 18-30 насны хүмүүс байна. Энэ төрлийн хэрэгт холбогдогчдын 75.9 хувь нь эрэгтэй, 76.7 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байгаа юм.