Н.Аззаяа: БНСУ-д хоригдож байсан хоёр настай хүүг аавын хамтаар гадаад паспортыг нь хүчингүй болгож хүчээр Монголд авчирсан/ВИДЕО/

Н.Аззаяа: БНСУ-д хоригдож байсан хоёр настай хүүг аавын хамтаар гадаад паспортыг нь хүчингүй болгож хүчээр Монголд авчирсан/ВИДЕО/

БНСУ-ын Сувон иммигрейшнд 20 гаруй хоног аавын хамт хоригдож буй хоёр настай Монгол хүүгийн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өчигдөр /2023.04.20/ аав, хүү хоёрыг Инчоний нисэх онгоцны буудлаас эх оронд нь буцаах нислэгт суулгасан байна. Энэ талаар бид “БНСУ дэх гадаад иргэдийн эрхийг хамгаалах” ТББ-ын тэргүүн Н.Аззаяатай холбогдон тодруулга, мэдээлэл авлаа.

ВИДЕО:

Тухайн хоёр настай хүү аавын хамтаар БНСУ-ын иммигрейшнд хоригдож буй мэдээлэл өнгөрсөн Мягмар /2023.04.18/ гарагт “БНСУ дэх гадаад иргэдийн эрхийг хамгаалах” ТББ-т иржээ. Тус байгууллагад хандахаасаа өмнө хүүгийн аав Солонгос өмгөөлөгч хөлсөж “Түр хугацаагаар аав, хүү хоёрыг гаргаж эмнэлэгт үзүүлэх” хүсэлтийг тавьсан хэдий ч иммигрейшн “Хүүхдийн биеийн байдал тогтвортой, үхэх хэмжээний хүнд өвчин биш” хэмээн татгалзжээ. Мэдээллийн дагуу БНСУ-д Монгол Улсыг төлөөлөн суугаа Консулын газарт албан ёсоор мэдэгдэж, Солонгос улс дэхь “Хүний эрхийн хороо”-нд өргөдөл гарган уг асуудлыг дахин шалгуулахаар бэлдэж байжээ.

Гэвч өчигдөр /2023.04.20/ өглөөний 9:40 минутад /Солонгосын цагаар/ хүүгийн аавд иммигрейшний ажилтан “Хүү хоол идэхгүй байгаа учир эмнэлэгт үзүүлье” гэж хэлээд өмссөн хувцастай нь БНСУ-ын Инчоны нисэх онгоцны буудалд хүргэжээ.

Инчоноос Улаанбаатар нислэгийн зорчигчид сууж дууссаны дараа хүүг аавын хамтаар онгоцонд суулган гадаад паспорт болон гар утсыг өгсөн байна. Хүүгийн аавд тусалж буй Монгол хүн рүү Сувон иммигрейшний ажилтан залгаж “Хүүгийн аав өөр лүү чинь залгаж Монголд тосох хүн бэлд гэсэн” хэмээгээд утсаа салгажээ. Гэвч аав, хүү хоёрын гадаад паспорт гэрт нь байсан атал БНСУ-д суугаа Монгол Консулын зүгээс паспортуудыг хүчингүй болгон цагаан хуудас гаргаж өгөөд хүчээр явуулсан байна. Мөн "Хүүгийн байнгын хяналтад байдагАжү Дэ” эмнэлэгт тавдугаар сарын 04-ны /2023.05.04/ өдөр үзүүлэх эмнэлгийн цагтай байсан ч имиигрейшн хүүхдийн жижиг эмнэлгүүдээр үзүүлсэн хариугаар оношилсон" гэлээ.