"Б.Билгүүнийг ЦЕГ-ын дарга Ж.Болдын гомдлоор бус гэмт хэргийн шинжтэй мэдээлэл түгээсэнтэй тул тайлбар авахаар дуудсан"

"Б.Билгүүнийг ЦЕГ-ын дарга Ж.Болдын гомдлоор бус гэмт хэргийн шинжтэй мэдээлэл түгээсэнтэй тул тайлбар авахаар дуудсан"

ЦЕГ-ын дарга Ж.Болдын гомдлоор цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн иргэн Б.Билгүүнд хуулийн байгууллагаас хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл өнөөдөр /2023.04.21/ цахим сүлжээнд гарсан. Тэгвэл бид энэ асуудлыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяраас тодрууллаа. 

Тэрбээр “ЦЕГ-ын газрын дарга Ж.Болдын зүгээс ямар ч өргөдөл гомдол гаргаагүй. Бид энэ мэдээллийг прокурорын зөвшөөрлөөр дэлгэрэнгүй мэдээлэх үүрэгтэй байдаг. Иймд товч мэдээлэл өгье. Иргэн Б.Билгүүн хууль сахиулах байгууллагуудтай холбоотойгоор гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар цахим орчинд мэдээлсэн. Энэ мэдээлэлд холбогдуулан цагдаагийн байгууллага тайлбар мэдээлэл авах гэж байгаа. Гэвч иргэн Б.Билгүүнд цагдаагийн байгууллагаас дуудах хуудас өгсөн боловч ирээгүй. ЦЕГ-ын дарга ямар нэг гомдол мэдээлэл гаргаагүй. Б.Билгүүнээс өөрийнх нь олон нийтэд цацаад буй хууль сахиулах байгууллагын гэмт хэргийн шинжтэй болзошгүй мэдээллийн талаар тайлбар л авах гэж дуудуулж байгаа. Энэ үйлдэлд иргэн Б.Билгүүн өөрийн  байр сууриа илэрхийлэхдээ цахим сүлжээнд буруу ташаа мэдээ мэдээлэл хүргэж байгаа. Энэ нь бас худал мэдээлэл тараах гэсэн эрүүгийн хариуцлагатай байдаг. Ийм асуудал болоод байна. Дэлгэрэнгүй мэдээллийг прокуророос зөвшөөрөл авсны дараа өгнө” гэв.