Л.Энх-Амгалан, Ц.Оюунгэрэл, Ж.Өнөржаргал нарын улстөрчид шүүгчийн шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролджээ

Л.Энх-Амгалан, Ц.Оюунгэрэл, Ж.Өнөржаргал нарын улстөрчид шүүгчийн шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролджээ

Монгол Улсын Шүүхийн тухай хуульд "Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно" гэж заажээ.

Гэтэл сүүлийн үед шүүгчийн шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдох тохиолдол цөөнгүй гарах болсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр /2023.04.25/ Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон гэх нэр бүхий улстөрчидтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр болжээ. Тус зөвлөлөөс уг асуудлыг хэлэлцээд шүүгчид нөлөөлсөн гэж үзвэл уг асуудлаар Улсын Дээд шүүхэд хандаж, улмаар Үндсэн хуулийн цэц хэлэлцэх аж.  

Тэгвэл өмнө нь Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Ардчилсан намын Нам байгуулалтын газрын дарга асан Ж.Өнөржаргал нарын улс төрд нөлөө бүхий хүмүүс шүүгчид нөлөөлөхийг оролдож байжээ. 

Тодотговол, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Монголын Үндэсний их сургуулийн нэртэй холбоотойгоор шүүх хурлыг удаа дараа хойшлуулж байгаа. Шүүх хурал зарлахгүй бол энэ хэргийг ямар шүүгчид удааж байгааг нэр устай нь зарлана" хэмээн мэдэгдэж байсан нь шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс үзэж байжээ. 

Мөн Ардчилсан намын даргыг бүртгэхтэй холбоотойгоор Монгол Улсын Дээд шүүхийн гадна болсон жагсаалын үер Ардчилсан намын Нам байгуулалтын газрын дарга гэх Ж.Өнөржаргал нь шүүгчийг албан үүргээ гүйцэтгэсэнтэй нь холбогдуулан шүүгчийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй буюу заналхийлсэн, хүчирхийлэлд уриалсан ярилцлага хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн байна. Тус хэргийг мөрдөх байгууллагаас шалгасан ч прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ. 

Харин УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нь өөрийн "Oyungerel Tsedevdamba" гэсэн нэртэй фейсбүүк хуудсаар "Иргэдийн оролцооны нэгдэл нам"-ыг бүртгэх ажиллагаатай холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгч нарын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан шинжтэй мэдээ, мэдээлэл түгээсэн учир Шүүхийн ерөнхий зөвлөлөөс түүнд мэдэгдэл хүргүүлсэн байна. 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө