Өнөөдөр эхэлж буй Польшийн ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулж, автозамын хөдөлгөөнд хязгаарлалт хийнэ

Өнөөдөр эхэлж буй Польшийн ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулж, автозамын хөдөлгөөнд хязгаарлалт хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 4 дүгээр сарын 24-26-нд хийх төрийн айлчлал өнөөдөр /2023.04.24/ эхэлж байна.

Энэхүү айлчлалтай холбогдуулж Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимп, Их Монгол Улсын гудамжны авто замуудад тодорхой хязгаарлалт хийнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.