Цаашид Засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг ил болгоно. Мэдээллээ өгөхгүй бол хариуцлага тооцож, АТГ-т мэдүүлнэ

Цаашид Засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг ил болгоно. Мэдээллээ өгөхгүй бол хариуцлага тооцож, АТГ-т мэдүүлнэ

ЦХХХ-ны сайд Н.Учрал "Шилэн" ажиллагааны хүрээнд shilen.gov.mn сайтад төрийн өмчит объектуудын түрээс, ЖДҮХ сангийн зээлийн үлдэгдлийн мэдээлэл зэргийг байршуулсан талаар мэдээлэл өгч байна.

Тэрбээр “Төрийн захиргааны байгууллагуудаас ШШЕГ 85.18 хувиар тэргүүлж, АЕГ 84.72 хувиар удаалж, ГЗБГЗЗГ 83.75 хувиар гуравт шилэн индексээр бичигдэж байна. Нутгийн захиргааны байгууллагуудаас Орхон аймгийн ЗДТГ 71.73 хувиар нийтийн мэдээллийн ил тод хуулийг хэрэгжүүлж байгаагаараа тэргүүлж, Баянхонгор аймгийн ЗДТГ 67.1 хувиар хоёрдугаар байрт орж, Баян-Өлгий аймгийн ЗДТГ 62.88 хувийн үнэлгээгээр бусдыгаа тэргүүлсэн байна. Дүүргүүдээс Багануур дүүрэг 76.5 хувь, Баянгол дүүрэг 76.64 хувь, Хан-Уул дүүрэг 63.38 хувийн үнэлгээтэй тэргүүлсэн. Харин Нийслэлийн дүүргүүдээс Багахангай дүүрэг 43.66, Сүхбаатар дүүрэг 43.5 хувьтайгаар нийтийн мэдээллийн ил тод хуулиар сүүл мушгиж байна. Та бүхэн shilen.gov.mn сайтад орж аль яам, аль төрийн захиргааны байгууллага ил тод мэдээллийг нийтэлж, аль нь хангалтгүй хагас дутуу мэдээлснийг харж, хянах боломжийг бид бүрдүүлсэн.

Нийтийн ил тод мэдээллийн хуульд заасан 68 мэдээллийг shilen.gov.mn сайтад file хэлбэрээр нь машинд унших боломжтой хийж, боловсруулж та бүхэнд хүргэж байна. Өөрсдийн албан ёсны цахим хуудсаар мэдээллийг ил тод хүргэж байгаа ААН байгууллагууд байгаа. ЖДҮ-г хөгжүүлэх сан, Засгийн газрын бусад сангуудын мэдээллийг ил болгохыг салбарын сайд төрийн өмчийн бодлого зохицуулах газруудад бусад салбаруудад ЕС-ын албан даалгавруудыг үүрэг болгосон. Үүрэг болгохдоо ЦХХХЯ-нд машинд уншигдах байдлаар илгээгээч гэх даалгавар хүргүүлсэн. Яагаад гэвэл нийтийн мэдээллийн ил тод хуульд байгаа мэдээллийг ил тод болгохдоо ямар шаардлага тавих вэ гэдгийг зохицуулсан. Өнгөрсөн хугацаанд мэдээллийг ил тод болгож байна гэж хэн ч уншаад ойлгохгүй хэдэн лист тавьдаг байсан. Энэ нь нэгдүгээрт уншаад ойлгодоггүй. Эзэн холбогдогч нь тодорхойгүй. Зээлээ төлсөн үгүй нь мэдэгдэхгүй байсан. Бид шилэн штаб байгуулан ажиллаж мэдээллийг боловсруулж гаргаж байгаа.

Мэдээлэл хариуцагч нар ил тод мэдээллийг үнэн эсэхийг тодорхойлдог учир бид давхар давхар шалгаж, нэгтгэн оруулж байгаа6 Цаашид бид Засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг ил болгоно. Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу зургадугаар сарын 1-ээс өмнө мэдээллээ ил болгохгүй бол тухайн албан тушаалтанд хариуцлага тооцож, АТГ шилжүүлнэ” гэлээ.