"60 тэрбумын хэрэг"-ийг дахин сэргээж, энэ хүрээнд газрын наймааг шалгахаар болжээ

"60 тэрбумын хэрэг"-ийг дахин сэргээж, энэ хүрээнд газрын наймааг шалгахаар болжээ

Өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцаж байгаа утга бүхий бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан билээ.

Тэрхүү бичлэгт УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболд, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын хооронд өрнөсөн гэгдэх төрийн албыг худалдаж ашиг болгон үнэлэх, зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай хөндөгдсөн байдаг.

Улмаар А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт буруутгаж, Анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон. Харин тэд давж заалдаж улмаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Тэгвэл 60 тэрбумын гэх хэргийг дахин сэргээн шалгахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ. Энэ нь Т.Бадамжунайг монголд авчирсантай холбоотой байж магадгүй байгаа аж.