Шадар сайд С.Амарсайханг гүтгэж, доромжилсон гэх сэтгүүлч Т.Шинэбаярт 500 мянган төгрөгөөр торгох ял оноов

Шадар сайд С.Амарсайханг гүтгэж, доромжилсон гэх сэтгүүлч Т.Шинэбаярт 500 мянган төгрөгөөр торгох ял оноов

Шадар сайд С.Амарсайхан болон ОХУ-ын хийн хоолойн талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлж, Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдэлсэн сэтгүүлч Т.Шинэбаярыг Шадар сайд С.Амарсайханы гомдлоор яллагдагчаар татаж, түүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Тус шүүх хуралд хохирогч гэгдэх С.Амарсайхан болон түүний өмгөөлөгч оролцоогүй бөгөөд шүүх хурал хаалттай болж өндөрлөв. Шүүхээс Т.Шинэбаярт 500 мянган төгрөгөөр торгох ял оноосон байна. Харин тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдлээ. 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө