"МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн мөнгө тараасан" гэх асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ

"МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн мөнгө тараасан" гэх асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ

Өнгөрөгч гуравдугаар сард цахим орчинд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ ахмад настнуудад дугтуйтай мөнгө тараасан бичлэг цацагдаж, эл асуудлаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АТГ-т хандаад байсан юм. 

Улмаар АТГ-аас "МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд холбогдох хэргийг шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэх мэдээллийг өгч байсан. Тэгвэл АТГ-аас тус хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, уг саналаа прокурорт хүргүүлжээ.

Тиймээс УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурот хандаж, уг хэргийг шалгахад ямар нэгэн нөлөөлөл орсон эсэхийг шалгаж өгөхийг хүссэн байна.  




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө