Н.Удаанжаргал нар Монголоос мэдээлэл авч, байршлаа өөрчилж байгаа учир мэдээлэл задруулж буй хүмүүсийг олж тогтоох ажиллагааг давхар явуулж эхэлжээ

Н.Удаанжаргал нар Монголоос мэдээлэл авч, байршлаа өөрчилж байгаа учир мэдээлэл задруулж буй хүмүүсийг олж тогтоох ажиллагааг давхар явуулж эхэлжээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу" ажиллагааны хүрээнд авлига албан тушаалын хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гаднын улс орныг зорьсон Т.Бадамжунайг энэ сарын эхээр эх оронд нь авчирсан.

Мөн авлигын хэргээр шалгагдаж байсан Ж.Төгсбаяр, П.Болортуяа, Б.Баттулга нар эх орондоо ирж шалгуулж байгаа билээ.  

Тэгвэл "Шувуу" ажиллагааны хүрээнд эх оронд нь авчрахаар зорьсон нэр бүхий иргэд Монголоос мэдээлэл авч, байршлаа өөрчилж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, хуулийн байгууллагаас "Шувуу" ажиллагааны хүрээнд "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын байршлыг тогтоож, Аргентины талтай яриа хэлэлцээр хийж байх үед тэрбээр зугтаж, Тайланд, улмаар Малайзад очсон байдаг. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр энэ мэт мэдээллийг Монголоос авч, өөр улс орон руу зугтжээ. Энэ нь хуулийн байгууллагын ажлыг удаашруулах шалтгаан болж байгаа аж. 

Мөн "Шувуу" ажиллагааны хүрээнд эх оронд нь авчрахаар төлөвлөсөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн байршлыг хуулийн байгууллагаас тогтоосон бөгөөд тэрбээр АНУ-ын Колорадо мужид амьдарч байгаа гэх мэдээлэл байна. Харин түүний байршил ийнхүү ил болж байгаа нь мөн зугтах шалтгаан болохыг үгүсгэхгүй юм. Тиймээс Монголоос мэдээлэл задруулж байж болзошгүй эх сурвалжийг олж тогтоох ажиллагааг хуулийн байгууллагынхан мөн хийж эхэлсэн гэх мэдээлэл байна. 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ