ТОДРУУЛГА: Ц.Чинбат, Ш.Оюунбат нар цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй учир тодруулга авахаар авч явсан

ТОДРУУЛГА: Ц.Чинбат, Ш.Оюунбат нар цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй учир тодруулга авахаар авч явсан

Цагдаагийн байгууллагын алба хаагчид өнөөдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэдээс нэр бүхий иргэдийг хүчээр цагдаагийн автомашинд суулгаж, авч явсан гэх мэдээлэл, дүрс бичлэг цахим сүлжээнд тархсан.

Тэгвэл энэ талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Ариунбатаас тодрууллаа. Тэрбээр Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цаг 32 минутад “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд 2 иргэн чанга яригчаар ярьж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна гэсэн дуудлагын дагуу тус цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Ц.Чинбат, Ш.Оюунбат нар нь өмнө нь цуглаан зохион байгуулах тухай хүсэлтээ Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт өгсөн боловч, хуулийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр бүртгэх боломжгүй тухай хариуг мэдэгдэж байсан ба мөн гаргаж байгаа хууль бус үйлдэлтэй нь холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас тухайн 2 иргэнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой шаардлагыг удаа дараа тавьсан боловч үл биелүүлсэн.

Тухайн иргэдэд хуульд заасан эрх хязгаарлах ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд тодруулга авах зорилгоор цагдаагийн байгууллагад авчирч, эрх, үүргийг нь танилцуулан өмгөөлүүлэх эрхээр нь хангаж явуулсан" гэлээ.