ШУУРХАЙ: "Ц.Хуланд холбогдох тагнуулын хэрэг"-ийг шүүх хурал өнөөдөр болно

ШУУРХАЙ: "Ц.Хуланд холбогдох тагнуулын хэрэг"-ийг шүүх хурал өнөөдөр болно

Яруу найрагч Ц.Хулан гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан байж болзошгүй хэмээн шалгагдаж, цагдан хоригдож буй.

Тэгвэл Ц.Хуланд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. 

Түүнийг Эрүүгийн тухай хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэсний дагуу буруутгаж буй юм.