ТАНИЛЦ: Төрийн өмчит байгууллагын ТУЗ-д давхар ажиллаж, олон байгууллагаас цалин авдаг хүмүүс

ТАНИЛЦ: Төрийн өмчит байгууллагын ТУЗ-д давхар ажиллаж, олон байгууллагаас цалин авдаг хүмүүс

“Шилэн” ажиллагааны хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Төрийн өмчит 63 компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажилладаг гишүүдийн нэрсийг ил болгож, олон нийтэд танилцуулсан. Тэгвэл тус мэдээлэлд анализ хийхэд нэг хүн олон байгууллагын ТУЗ-д ажиллаж, давхар цалин авдаг зөрчил байгааг бид энэ удаа хүргэж байна. 

Тухайлбал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ны БЭТ Ж.Ганбат нь “Эрдэнэс Тавантолгой”, “Хөгжлийн банк”-ны ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг бөгөөд тус хоёр байгууллагаас нийт цалин 2’640’000 төгрөг авдаг байна. Мөн иргэн Э.Дуламсүрэн гэхэд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК, “Налайх АЗЗА, Баянчандмань АЗЗА” ТӨХК зэрэг гурван байгууллагын ТУЗ-д ажиллаж нийт 2’010’000 төгрөгөөр цалинждаг аж. 

Цаашлаад иргэн Д.Улам-Ундрах  “Эрчим хүчний үндэсний төв”, “Ховд дулааны станц”, “Төв АЗЗА, Эрдэнэсан АЗЗА” ТӨХК-д ажиллаж сарын нийт 1’947’100 төгрөгийн цалин авдаг байна. 

Иргэний хяналтыг нэмэгдүүлэх үүднээс Төрийн өмчит аж, ахуй нэгжүүдийн ТУЗ-д хөндлөнгийн төлөөллийг ажиллуулдаг. Гэхдээ нэг хүн олон байгууллагын ТУЗ-д ажиллаж давхар цалин авдаг дээрх хүмүүсийн жишээнээс харагдаж байна. 

Холбоотой мэдээллийг ЭНД дарж унших. 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө