ШУУРХАЙ: "Теди" төвөөр үйлчлүүлж байхдаа нас барсан иргэний хэргийг "Гаднын нөлөөгүй" хэмээн хаахаар болжээ

ШУУРХАЙ: "Теди" төвөөр үйлчлүүлж байхдаа нас барсан иргэний хэргийг "Гаднын нөлөөгүй" хэмээн хаахаар болжээ

"Теди" төвөөр үйлчлүүлж байсан иргэн нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 3-ны өдөр /2023.04.03/ гарсан билээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 03-ны 16 цагт Чингэлтэй дүүргийн 5-р хороо теди төвд “хүн ухаан алдаж унаад амьсгалахгүй байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн байдаг. Энэ дагуу шалгахад 40 настай, эрэгтэй А нь ухаан алдаж унан, амь нас нь хохирсон байсан талаар албаны эх сурвалж мэдээлж байсан юм. 

Тэгвэл амь хохирогчийн нас барсан шалтгаан, нөхцөлийг тодруулахаар шинжээч эмчийг томилон шалгалтын ажиллагааг явуулж, улмаар мөрдөх байгууллагаас "Гаднын нөлөөгүй" хэмээн дүгнэж уг хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Өдгөө хэргийг прокурор хянаж байгаа аж.  




Улаанбаатарт 24 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө