Монгол Улсын хоёр иргэн Суданы аюултай бүсээс гарч Портод очжээ

Монгол Улсын хоёр иргэн Суданы аюултай бүсээс гарч Портод очжээ

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаа болон энхийг сахиулагч залуу Судан улсад мөргөлдөөний халуун цэгт гацсан. Улмаар ГХЯ, БХЯ, НҮБ, ЗХЖШ зэрэг байгууллагууд хамтран зэвсэгт мөргөлдөөн болсон аюултай бүсээс иргэдээ гаргахаар ажиллаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл өчигдөр орой Улаанбаатарын цагаар 21:00 цагийн үед Суданы нийслэл Хартум хотод байсан Монгол Улсын хоёр иргэн аюулгүй байршилд буюу Порт Суданд очсон байна. Тэднийг Хартум хотоос НҮБ-аас зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагааны хүрээнд автобусаар хүргэжээ.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө