Сүхбаатар аймагт хууль зөрчиж зохиогдсон хурдан морины уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж, амиа алджээ

Сүхбаатар аймагт хууль зөрчиж зохиогдсон хурдан морины уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж, амиа алджээ

Хууль бус морь уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж хүнд гэмтэл авсны улмаас нас баржээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд өнгөрсөн ням гарагт /2023.04.23/ буюу дөрөвдүгээр сарын 23-нд  болсон хурдан морины уралдааны үеэр 11 настай эрэгтэй хүүхэд мориноос унасны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ. Хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлж, хагалгаанд оруулсан ч гэмтлээ даахгүй дөрөвдүгээр сарын 24-ний өдөр нас барсан байна. Засгийн газрын 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-ны өдрөөс тавдугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон юм.