Мисс Ч.Содтуяаг цагдаагаас эрэн сурвалжилж байна

2019-11-29 11:45

Мисс Ч.Содтуяаг Баянгол дүүргийн татварын хэлтсээс эрэн хайлгах хүсэлтийг шүүхэд гаргажээ

Иргэн Ч.Содтуяаг эрэн сурвалжилж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Баянгол дүүргийн татварын хэлтсээс түүнийг эрэн хайх хүсэлтийг тус дүүргийн  иргэний хэргийн шүүхэд гаргажээ. Энэ дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2019/01307 дугаартай шийдвэрээр иргэн Ч.Содтуяагийн хаягийг тогтоож, тодорхой болгохоор эрэн сурвалжилсан байна. 

Мисс Ч.Содтуяа нь одоогоор эзгүй байгаа бөгөөд гадаадад амьдарч байгаа аж.

2019-11-28 16:15

Мисс Ч.Содтуяаг цагдаагаас эрэн сурвалжилж байна

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2019/01307 дугаартай шийдвэрээр иргэн Ч.Содтуяаг эрэн сурвалжлахыг тус дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасан байна. Учир нь иргэний маргаанаар шүүхээс хариуцагчаар орсон ч тэрбээр сураггүй алга болсон учраас ийнхүү 2019 оны наймдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн хайж эхэлжээ. Чухам ямар хэргээр түүнийг эрэн сурвалжилж буйг бид удахгүй эргэн мэдээлнэ. 



Өнөөдөр луу өдөр

49 минутын өмнө