ТОДРУУЛГА: Сүхбаатар аймагт мориноос унаж нас барсан хүүхдийн хэргийг шалгаж байна

ТОДРУУЛГА: Сүхбаатар аймагт мориноос унаж нас барсан хүүхдийн хэргийг шалгаж байна

Сүхбаатар аймагт хууль зөрчиж зохиогдсон хурдан морины уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж, амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл эл хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цаг 30 минутад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нэгдсэн эмнэлэгт “Мориноос унасан хүүхэд хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ.